Амьдралыг минь 8 мөрөнд багтаасан таньд баярлалаа
Зохиомол жүжиг мэт амьдралд чинь Захиалагдчихсан туслах дүр би Хөшигний ард давтаж давчихсан үзэгдэлээ Хөл чичрэн байж чин  үнэнчээр тоглосон   Аз жаргалыг чинь дараагийн үзэгдэлд   Цагаан морьтой залуу үнсэлттэйгээ бэлэглэхэд    Алга ташилт... тайзны гэрэл...  цэцгэн титэм ... Аль хэдийн үзэгчид туслах дүрийг мартчихжээ
"Амьдралыг минь 8 мөрөнд багтаасан таньд баярлалаа" цааш унших »
Амьдрал гэдэг чинь санаанд оромгүй баялаг
Яг одоо чи шаналж байна уу? Өөрийгөө юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй байна уу? Уйтгартай, ширүүн, заримдаа аз жаргалтай, залхмаар олон адал явдалтай эсвэл залхмаар нэгэн хэвийн уйтгартай байна уу? Энэ бүгд муухай ч юм уу эсвэл сайхан санагдаж байна уу? Ганцаардаж байна уу? Зорилгогүй зүгээр л салхинд хийсэж буй шаар шиг амьдарч байна уу? Энэ олон асуултыг хааяаа би өөрөөсөө асууж эрэгцүүлж боддог юм. Асуултанд хариулж чадаж байвал ашгүй би зорилготой, амьдрах утга учиртай амьдарж байгаа юм байна гэж боддог. Харин хариулт олж чадахгүй байвал сэтгэлээр унадаг. Юунд ч аль болох бууж өгөхийг хүсдэггүй боловч өөрийн эрхгүй зарим зүйл дээр шантарчихсан байх нь олонтоо.
"Амьдрал гэдэг чинь санаанд оромгүй баялаг" цааш унших »
Монголын вэб сайтуудын тухай тамын тогооны үлгэр
Монгол улс хүнийхээ тоонд ахадсан олон ТВ-тэй, сонин хэвлэлтэй гэж нэг хэсэг хүмүүс ярьдаг байсан. Одоо бас нэг тиймэрхүү юм зарим нэг хүмүүс ярих болж. Юу гэхлээр асар олон мэдээллийн сайттай болсон гэж. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ХАР, ЦАГААН ПИ АР мэдээ хийж сая саяар нь мөнгө олох гэсэн зорлиготой нөгөө шар сонин хэвлэлүүд цахим хувилбар луу шилжиж нүүрэндээ бага өмсөн интернэт ертөнцөд орж байна.
"Монголын вэб сайтуудын тухай тамын тогооны үлгэр" цааш унших »
Блогтой амьдрал үргэлжилнэ.

Ахиж блог бичдэг юм уу л гэж бодсын.

(Нийт: 4)